1
/
5

A day in the life of an “EYS-STYLE” software engineer

Бороо хур ихтэй 7-р сарын мэнд. EYS-Style компанийн Монгол дахь салбарт програм хангамжийн инженерээр ажилладаг Ундармаа байна. Энэ удаагийн нийтлэл маань миний ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг талаар байх болно.

Өдөрт 8 цаг суугаа ажил хийх шаардлагатай ажил хөдөлмөр эрхэлдгийн хувьд би өдөр бүр дор хаяж 20-30 мин явган алхах гэж хичээдэг бөгөөд нэн ялангуяа өглөөдөө алхах нь эрүүл мэндэд тустайгаар зогсохгүй толгой сэргээдэг давуу талтай. Энэ цэцэрлэгт хүрээлэн бол миний өдөр бүр дайран өнгөрдөг газар юм.

Монгол дахь оффис маань хүмүүсийн хэлж заншсанаар 13-ын дундын зам буюу Юнеско гудманд байрлах “Далай тауэр” – ийн 9 давхарт байрладаг.

Ийнхүү 10 гаруй минут алхаад оффис дээрээ ирснээр миний ажлын өдөр эхэлдэг.

Ажил дээрээ ирээд миний хамгийн түрүүнд хийдэг зүйл бол өчигдөр хийсэн ажлын тайлан болон өнөөдөр хийх ажлын төлөвлөгөөг гаргах юм. Үүний дараагаар өөрийн хамгийн үр бүтээлтэй байдаг үе буюу өглөөний 9-12 хүртэлх цагийг ашиглан хамгийн их анхаарал шаардсан, хүнд ажлуудаа түрүүлж дуусгахыг эрмэлздэг. Үд дундын үед буюу 12:11 минутад бид багаараа 15 минут орчим үргэлжлэх босоо уулзалт (scrum) хийдэг бөгөөд өчигдөр хийсэн ажлын тайлан, өнөөдрийн хийх ажлын төлөвлөгөө болон өөрт тулгамдаж буй асуудал байгаа эсэх, хэрвээ байгаа бол хэрхэн шийдэж болох талаар багаараа ярилцсанаар уулзалт маань дуусдаг.

Би үдийн цайны завсарлагаа ихэвчлэн 12:30 – 1:30 хооронд авдаг. Өнөөдөр миний үдийн хоолонд шницель + харчо шөлний сэт хоол байлаа.

Ингээд 13 цаг 30 минутаас буцаад ажилдаа орно доо. Бид ойрын хугацаанд өөрсдийн гаргаж буй үйлчилгээнийхээ төлбөр тооцоог ETH(ethereum) – ээр хийх боломжтой болгохоор ажиллаж буй бөгөөд миний хувьд өнөөдөр хэрэглэгчийн хэтэвчний үлдэгдэл шалгах гэсэн функц дээр ажилласан юм. Миний ажлын нэг өдөр ихэвчлэн 18 цагаас 19 цагийн хооронд дуусдаг.

Энэ хүрээд миний энэ удаагын нийтлэл маань төгсөж байна. Дараагийн нийтлэлээрээ уулзталаа түр баяртай.

Хүндэтгэсэн, Ундармаа.

2nd Community株式会社では一緒に働く仲間を募集しています

同じタグの記事

今週のランキング

Undarmaa Baatarchuluunさんにいいねを伝えよう
Undarmaa Baatarchuluunさんや会社があなたに興味を持つかも